Гэрээ дуусгавар болгох, цуцлах журам

Хувилбар: 2026-11-16 · «Нарийн гарц» олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн

1. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмаар суралцагч танхимын сургалтад бүртгүүлж байгуулсан сургалтын гэрээг дуусгавар болгох, суралцагчийн хүсэлтээр цуцлах, сургалтын төлбөр буцаан олгох харилцааг зохицуулна.

1.2. Журам нь Нарийн гарц апп, openshare.mn, e.worldlanguage.mn-ээр дамжуулан сургалтад хамрагдаж буй бүх суралцагчид хамаарна.

2. Гэрээний үүргийн биелэлт

2.1. Суралцагч «Анхааруулга: Гэрээний үүргийн биелэлт»-д заасан үүргийг заавал биелүүлнэ.

2.2. Суралцагч уг үүргийг зөрчсөн тохиолдолд компани гэрээг дуусгавар болгоно.

3. Суралцагчийн хүсэлтээр гэрээ цуцлах

3.1. Гэрээ цуцлах өргөдлийг ажилтан (админ, салбарын менежер эсвэл тухайн ангийн багш) тухайн суралцагч, тухайн ангид нээсний дараа суралцагч Нарийн гарц апп, openshare.mn эсвэл e.worldlanguage.mn-ээр онлайнаар гаргана. Систем тухайн суралцагчийн нөхцөлд тохирох сонголт, буцаах дүнг автоматаар харуулна.

3.2. Төлбөр буцаах нөхцөл нь тухайн ангийн сургалтын төлбөрөө бүрэн (100%) төлсөн суралцагчид хамаарна. Бүрэн төлөөгүй суралцагчийн өргөдлийг ажилтан хянаж шийдвэрлэнэ.

3.3. Анги эхлэх өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө өргөдөл гаргасан бол төлсөн төлбөрийг 100% буцаана. Үүнээс QPay-ээр төлсөн дүнгийн 1%-ийн шимтгэл болон буцаалтыг шилжүүлэх банкны 300₮-ийн шимтгэлийг хасна.

3.4. Бусад тохиолдолд (анги дуусах хүртэл) буцаах дүнг дараах байдлаар тооцно: x = тухайн ангийн үнэ (хөнгөлөлт хассан) − тухайн ангийн номын үнэ − цуцлах өдөр хүртэл орсон хичээлийн төлбөр; буцаах дүн = x × 60%. Орсон хичээлийн төлбөр = (ангийн үнэ − номын үнэ) ÷ нийт хичээлийн тоо × цуцлах өдөр хүртэл хуваарийн дагуу болсон хичээлийн тоо (суралцагч ирсэн эсэхээс үл хамаарна).

3.5. Төлбөр буцаан авахын оронд суралцагч сургалтаа онлайн хичээл («Ур чадварын багц», e.worldlanguage.mn) болгон шилжүүлэх хүсэлт гаргаж болно.

3.6. Анги дууссаны дараа тухайн ангийн гэрээ цуцлах өргөдөл гаргах боломжгүй.

3.7. Өргөдлийг ажилтан хянаж шийдвэрлэнэ. Буцаах төлбөрийг суралцагчийн өргөдөлд заасан дансанд шилжүүлнэ.

4. Өргөдөл гаргах

4.1. Өргөдөлд өргөдөл гаргагчийн овог нэр, өргөдөл гаргах болсон үндэслэл, шалтгааны дэлгэрэнгүй, асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх санал болон холбогдох материалыг хавсаргана.

4.2. Өргөдөл гаргагчийн утасны дугаар, гэрийн хаяг, имэйл хаяг бүртгэлээс автоматаар бөглөгдөх бөгөөд өргөдөл бүрд засаж болно.

Анхааруулга: Гэрээний үүргийн биелэлт

Танхимын сургалтад бүртгүүлж, сургалтын гэрээ байгуулсан суралцагч гэрээний хугацаанд (анги эхлэхээс дуусах хүртэл) дараах үүргийг заавал биелүүлнэ. Доорх товчийг дарснаар та эдгээр үүрэгтэй бүрэн танилцаж, биелүүлэхээ зөвшөөрснөө баталгаажуулна.

Дээрх үүргийн аль нэгийг зөрчсөн нь тогтоогдвол компани сургалтын гэрээг дуусгавар болгоно. Гэрээ дуусгавар болгох шийдвэрийг суралцагчид мэдэгдэнэ.

Анхааруулга

  1. Өргөдөл гаргасан нь таны хүссэн шийдвэр гарна гэсэн баталгаа биш. Компани өргөдлийг энэхүү журам, сургалтын гэрээ болон бодит нөхцөл байдалд үндэслэн хянаж шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүлээн авахгүй байж болно. Шийдвэр болон тайлбарыг «Өргөдөл» хэсгээс харна.
  2. Өргөдлийн шийдвэрт сэтгэл хангалуун бус бол та Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах эрхтэй. Өргөдөл гаргасан нь энэ эрхийг хязгаарлахгүй.
  3. Өргөдөлд үнэн зөв мэдээлэл бичнэ. Компанийн ажилтан, багш, бусад суралцагчийн талаар худал мэдээлэл өгөх, нотлох баримтгүйгээр гүтгэх, нэр хүндэд нь халдсан цуурхал тараах, хуурамч баримт хавсаргасан нь тогтоогдвол компани хуулийн дагуу арга хэмжээ авна.
  4. Өргөдөлд бичсэн мэдээлэл, хавсаргасан материалыг зөвхөн тухайн өргөдлийг шийдвэрлэх зорилгоор ашиглана.
ANSWER DICTIONARY
Хайх үгээ оруулаад
“Хайх” товчийг дарна уу.