Learning Cover

Солонгос хэлний цахим сургалт



“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн нь 2015 оны 6-р сараас эхлэн солонгос хэл, соёлыг сонирхон суралцаж буй хүн бүрт зориулан солонгос хэлээр дагнасан судалгаа хийж эхэлсэн хувийн байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд солонгос хэлний анхан, дунд, гүнзгий, дээд шатны 40 гаруй цогц сурах бичгүүдийг монгол хүний сэтгэлгээний онцлогт нийцүүлэн, солонгос хэлний сургалтын системийг олон улсын жишигт стандартад нийцүүлэн хэрэгжүүлсээр ирсэн.

Олон сар, өдөр үргэлжилсэн судалгаа, шинжилгээний үр дүнд алсын зайн сургалт (сурах бичиг, алсын зайн видео хичээл, богино хугацааны шалгалт, дунд болон сүүлийн шалгалт, сертификат, дасгал ажил зэргийг) маань цаашид зогсолтгүй хөгжин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үүгээр ч үл барам богино хугацаанд суралцагчийн чадамжийг мэргэжлийн түвшинд хүрэхэд тань системтэйгээр, цогц хүрээнд бүх талаар хөгжүүлэн ажиллана хэмээн манай баг хамт олон амлаж байна.

Тус алсын зайн хичээл маань видео хичээл төдийгөөр хязгаарлагдах бус суралцагчийн зүгээс хичээлдээ урьдчилан бэлтгэх, сурах бичгүүдийг хүлээн авч нягтлах, дараагийн хичээл рүү орохын өмнө хэл соёлын болоод хэл зүйн талаас шалгалт аван хангалттай шаардлага хангаж чадсанаар цааш үргэлжлүүлэх гэх мэт уламжлалт алсын зайн сургалтыг хэв маягийг шинэчлэн аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн бидний нэршилээр технологийн хувьсгалыг хэл шинжлэлтэй хослуулан таны өмнө авчрах болно.

Гадаад хэл сурах нь хувь хүнээс нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, төлөвшил зэргийг шаарддаг төдийгүй хөгжүүлж чаддаг амьдралын баяр баясгалан юм.

“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн нийт эрдэмтэн судлаач, хамт олны өмнөөс сурах их үйлсэд тань амжилт бүтээлийн дээдийг хүсье.


Бидний онцлог

Бид цахим сургалтандаа дараах онцлог, давуу талуудыг санал болгож байна.

Ном, сургалтын материал

Хичээлтэй холбоотой бүх ном, сургалтын материалаар хангах болно.

Сурах бичиг

Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн, чанарын өндөр хэмжээнд боловсруулан гаргасан сурах бичиг

Зөв сурах арга барил

Гадаад хэл сурах аргазүйн олон жилийн туршлага дээр үндэслэн сурах аргазүйн мэргэжлийн зөвлөмжүүдийг хүргэдэг.

Солонгос хэлний цогц видео хичээл

2014 оны 4-р сараа эхлэн “Боловсрол” ТВ, Оллоо ТВ, ТВ8 зэрэг телевизүүдэд 136 удаагийн эфирийн хичээл бичүүлэн өдий хүртэл давтамжтайгаар гаргасаар байгаа бөгөөд туршлага дээр үндэслэн хамгийн чанартай, чадамжит хичээлүүдийн нийлүүлэлт

Сертификат

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц, чанарын тогтолцоон дээр суурилцан сертификат

Мэргэжлийн багш

Солонгос хэл, соёлыг 2005 оноос өдий хүртэл сурах, заан, судлан өөрийн сурах бичгүүдийг монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн боловсруулан заах аргазүйн өргөн туршлага хуримтлуулсан.


Learning Cover

Суралцагсдын сэтгэгдэл


“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн алсын зайн сургалтын талаар суралцагч нэг бүрийн өгсөн сэтгэгдэл.

Очирбаяр багшийн хичээлүүд ойлгомжтой бас системийн хувьд цогц байж чаддаг нь надад маш их тус болсон.

People

Ч. Чанцалдулам

Би багшийн хичээлийг үзээд солонгос хэлний маань чадвар үнэхээр сайжирч чадсан. Цаашид ч үргэлжлүүлэн үзэх болно.

People

Д. Хэрлэн

Монгол хүний сэтгэлгээний онцлогт тааруулж хийж чадсан сурах бичгүүдийг ашигладаг, бас хичээлээ үзэж дуусаад шалгалт өгөх боломжтой байдаг нь үнэхээр гоё. Би маш богино хугацаанд сураад солонгос руу явсан.

People

Ш. Номингоо


ANSWER DICTIONARY