Монголын түүх, соёл, ёс заншил - S.MHC103

Хичээлийн тухай

Хичээл заах багш: С. Ууганбаяр (Түүхийн ухааны магистр)

Түүх бол өнгөрсөн үйл явдлыг цээжлэх төдий мэдлэг бус, өнөөгийн нийгэм, соёл, эдийн засаг, хувь хүний хөгжлийг ойлгох чухал түлхүүр юм. Өнгөрсөн үеийн туршлага, сургамжийг зөв танин мэдсэнээр хүн өнөөдрийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илүү өргөн хүрээнд ойлгох боломжтой болдог. Иймээс түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, эх сурвалжтай зөв ажиллах чадвар нь орчин үеийн боловсролтой хүний эзэмших чухал ур чадварын нэг билээ.

“Монголын түүх” (S.MHC103) хичээл нь Монголын түүхийн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ түүхэн эх сурвалж, архивын материал, судалгааны бүтээлүүдтэй ажиллах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ. Суралцагчид түүхэн мэдээллийг хэрхэн хайх, үнэлэх, харьцуулах, дүгнэлт гаргах арга барилд суралцаж, түүхийн мэдлэгийг зөвхөн онолын хүрээнд бус бодит амьдрал болон судалгааны ажилд хэрэглэх чадвараа хөгжүүлэх болно.

Хичээлийн хүрээнд түүхэн эх сурвалж судлал, хэл шинжлэл ба түүхийн холбоо, байгууллагын түүх болон архив бүрдүүлэх арга зүй, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн асуудлууд, намтар судлал зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг авч үзнэ. Эдгээр агуулгаар дамжуулан түүхэн үйл явдал, нийгмийн өөрчлөлт, хувь хүний оролцоог олон өнцгөөс тайлбарлах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгох боломж бүрдэнэ.

Энэхүү хичээлийн онцлог нь түүхийн мэдлэгийг бодит хэрэглээтэй холбон тайлбарладгаараа онцлог юм. Суралцагчид байгууллагын архив, намтар судалгаа, түүхэн баримт бичиг зэрэг эх сурвалжтай ажиллаж сурахын зэрэгцээ өөрийн судалгаа шинжилгээний ажилд ашиглах арга барилыг эзэмшинэ. Мөн түүхэн мэдээллийг зөв задлан шинжлэх, эх сурвалжийн үнэн бодит байдлыг үнэлэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадвараа хөгжүүлэх боломжтой.

Хичээлийг судалснаар оюутан Монголын түүхийн талаарх мэдлэгээ өргөжүүлж, түүхэн эх сурвалжтай ажиллах, судалгаа хийх, баримт мэдээлэлд дүн шинжилгээ хийх суурь чадвар эзэмших болно. Түүнчлэн өнгөрсөн үеийн сургамжийг өнөөгийн нийгэм, хувь хүний хөгжилтэй холбон ойлгож, түүхийн мэдлэгийг өдөр тутмын амьдрал, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа үр бүтээлтэй ашиглах боломжтой болох юм.

ANSWER DICTIONARY