Зохион бичлэг бичих арга зүй - M.KLD314

Хичээлийн тухай

Хичээл заасан багш: Б. Очирбаяр (Ph.D)

 

“Зохион бичлэг бичих арга зүй” хичээл нь солонгос хэлний дунд болон ахисан түвшний суралцагчдад зориулсан бөгөөд академик болон шалгалтын шаардлагад нийцсэн бичгийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт юм. Энэхүү хичээл нь “ТОПИК-ийн дунд шатны 쓰기 (Бичих)-д тэнцмээр байна уу?” сурах бичгийг үндсэн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, зохион бичлэг боловсруулах арга барил, найруулгын бүтэц, орчуулгын арга зүй болон TOPIK шалгалтын бичих хэсгийн онцлогийг системтэйгээр судална.

Хичээлийн хүрээнд зохион бичлэгийн бүтэц, төлөвлөлт, санаагаа логик дараалалтай илэрхийлэх арга, оршил–өрнөл–дүгнэлт боловсруулах зарчим, нөхцөл байдал тайлбарлах, өргөдөл, албан тоот, тайлан, сэтгэгдэл болон цахим орчинд мэдээлэл нийтлэх зэрэг төрөл бүрийн бичгийн хэлбэрийг судлах болно. Мөн график, хүснэгт, статистик мэдээллийг тайлбарлан бичих аргачлалд суралцсанаар бодит хэрэглээнд шаардлагатай бичгийн чадвараа хөгжүүлэх боломжтой.

Энэхүү хичээлийн онцлог нь TOPIK шалгалтын бичих хэсэгт түгээмэл хэрэглэгддэг 16 төрлийн зохион бичлэгийн загвар, 64 зүйр үгийн тайлбар, хэрэглээ, ахисан түвшний шинэ үгс, дүрмийн бүтцүүдийг нэгтгэн судалдгаараа давуу талтай. Суралцагчид жишиг зохион бичлэгүүдэд задлан шинжилгээ хийж, найруулгын бүтэц, логик холбоо, үгийн сонголт, илэрхийллийн оновчтой байдлыг үнэлэн суралцах бөгөөд өөрийн бичгийн ажлыг мэргэжлийн түвшинд сайжруулах арга барилыг эзэмшинэ.

Мөн хичээлийн явцад зохион бичлэгийг монгол болон солонгос хэлний онцлогт нийцүүлэн хэрхэн орчуулах, зүйр үг болон хэлц үгийг зохистой хэрэглэх, бичгийн ажилд түгээмэл гардаг алдаа дутагдлыг засах аргачлалыг судална. Үүний зэрэгцээ TOPIK шалгалтын бичих даалгаврыг гүйцэтгэх стратеги, цагийн зохион байгуулалт, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй тайлбарласнаар суралцагч шалгалтад илүү үр дүнтэй бэлтгэх боломжтой болно.

Энэхүү хичээлийг амжилттай судалснаар суралцагч өөрийн санаа бодлыг солонгос хэлээр логик бүтэцтэй, оновчтой илэрхийлэн бичих, төрөл бүрийн албан болон албан бус бичвэр боловсруулах, зохион бичлэгийг мэргэжлийн түвшинд задлан шинжлэх, орчуулах чадвартай болохын зэрэгцээ TOPIK шалгалтын бичих хэсгийн өндөр түвшний даалгавруудыг амжилттай гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг эзэмших болно.

Хичээлийн агуулга

1. Зохион бичлэг бичих арга зүй 1-р бүлэг

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

2. Зохион бичлэг бичих арга зүй 2-р бүлэг

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

3. Зохион бичлэг бичих арга зүй 3-р бүлэг

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

4. Зохион бичлэг бичих арга зүй 4-р бүлэг

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

5. Зохион бичлэг бичих арга зүй 5-р бүлэг

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

6. Зохион бичлэг бичих арга зүй 6-р бүлэг

1 дасгал ажил, 2 шалгалт, видео хичээл

7. Оршил, өрнөл, дүгнэлт бичих тухай

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

8. Нөхцөл байдлыг тайлбарлан бичих арга зүй

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

9. Өргөдөл бичих арга зүй

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

10. Албан тоот бичих тухай

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

11. Тайлан бичих тухай

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

12. Цахим сүлжээнд мэдээлэл оруулах тухай

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

13. Сэтгэгдэл хэрхэн бичих тухай

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

14. График мэдээлэл тайлбарлах бичих тухай

2 дасгал ажил, 2 шалгалт, видео хичээл

ANSWER DICTIONARY