Хичээл заасан багш: Б. Очирбаяр (Ph.D)
Хичээлийн агуулгад суралцахуйн хэв маяг, сонголт ба түүнийг үнэлэх үзүүлэлтүүд, боловсролын инноваци, технологийн хэрэглээ, нийгмийн өөрчлөлтөд хандах боловсролын арга зүй, сурган хүмүүжүүлэгчийн харилцаа, зан байдал, мэргэжлийн хөгжил зэрэг орчин үеийн боловсролын чиг хандлагатай холбоотой сэдвүүд багтсан болно. Ингэснээр оюутнууд боловсролын үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр ойлгож, ирээдүйн багш, сурган хүмүүжүүлэгчийн хувьд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх боломж бүрдэнэ.
Хичээлийг судлах явцад олон улсын болон үндэсний хэмжээний судалгааны үр дүн, харьцуулсан шинжилгээ, бодит кейс, амжилттай хэрэгжсэн боловсролын хөтөлбөрүүдийн туршлагыг ашиглан онолыг практиктай холбон судална. Ийнхүү суралцагчдад боловсролын асуудлыг олон өнцгөөс харах, нотолгоонд суурилан дүгнэлт хийх, сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх суурь чадамжийг хөгжүүлэхэд энэхүү хичээлийн гол зорилго оршино.