Компьютерын хэрэглээ 4, Microsoft Outlook /COMP123/ хичээл нь оюутанд цахим шуудан, түүний дотор Outlook программын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой. Цахим шуудан нь бидний өдөр тутмын амьдрал, ажил, сургууль, харилцааны салшгүй нэгэн хэсэг болсон билээ. Ялангуяа албан ажил, хичээл сургуулийг цахим шуудангийн оролцоогүйгээр төсөөлөх аргагүй.
Цахим шууданг зохистой зөв ашигласнаар бидний ажлыг хөнгөвчлөх, цагийг хэмнэх давуу талтай бөгөөд цахим шуудангийн хэрэглээ өсөхийн хэрээр хэрхэн зохистой ашиглах соёл ч бий болжээ. Энэхүү хичээлээр оюутан цахим шууданг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар өргөн ойлголттой болохоос гадна мэйл бичих соёлд суралцах болно.