Солонгос орны соёл судлал - M.KCU422

Хичээлийн тухай

Хичээл заасан багш: Б. Очирбаяр (Ph.D)

Соёл судлал хичээл нь соёлын тухай онол, үзэл баримтлал, түүний мөн чанар, бүтэц, хөгжил, нийгэмд үзүүлэх нөлөөллийг олон өнцгөөс судлах зорилготой ерөнхий суурь хичээл юм. Энэхүү хичээлээр дамжуулан суралцагчид соёлыг зөвхөн урлаг, уламжлалын хүрээнд бус хувь хүн, байгууллага, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, олон улсын харилцаа зэрэг өргөн хүрээний үзэгдэлтэй холбон ойлгох боломжтой болно.

Хичээлийн хүрээнд соёлын ойлголт, үүсэл хөгжил, бүрэлдэхүүн хэсэг, ялгаа, хууль эрх зүйн үндэс, соёлын түүхэн үйл явц, соёлын өв, соёлын байгууллага зэрэг үндсэн сэдвүүдийг судална. Үүний зэрэгцээ хувь хүний соёл, байгууллагын соёл, нийгмийн соёл, мэргэжлийн соёл, улс төрийн соёл, цахим орчны соёл зэрэг орчин үеийн нийгэмд чухал байр суурь эзэлж буй соёлын олон хэлбэрийг жишээ, тохиолдол, судалгаанд тулгуурлан тайлбарлана.

Мөн соёл ба гадаад хэл, соёл ба олон улсын харилцаа, соёл ба эдийн засаг, соёлын зөрчилдөөн, соёлын ялгаа зэрэг асуудлуудыг авч үзэх бөгөөд олон улсын болон үндэсний түвшний жишээнүүдээр дамжуулан суралцагчдын шүүмжлэлт болон харьцуулсан сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарна. Хичээлийн явцад багш онолын мэдлэгийг практик жишээтэй уялдуулан тайлбарлаж, оюутнуудын бие даасан эрэл хайгуул, хэлэлцүүлэг, дүн шинжилгээ хийх чадварыг дэмжин ажиллана.

Соёл судлал хичээлийн онцлог нь зөвхөн нийгмийн нийтлэг соёлыг тайлбарлахаас гадна иргэний оролцоо, ёс зүй, удирдлагын соёл, мэргэжлийн харилцаа, цахим хэрэглээний соёл зэрэг хувь хүний өдөр тутмын амьдрал, ажил мэргэжилтэй шууд холбоотой асуудлуудад онцгойлон анхаарсанд оршино. Мөн оюутнуудын бие даалтын ажилд багшийн шүүмж, зөвлөмжийг тусган өгснөөр онолын мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх боломжийг бүрдүүлдэг.

Сургалтын зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь суралцагчдад соёлын тухай цогц ойлголт олгож, соёлын мөн чанар, бүтэц, үүрэг, нөлөөллийг хувь хүн, байгууллага болон нийгмийн түвшинд ойлгон тайлбарлах мэдлэг, чадварыг төлөвшүүлэхэд оршино.

Сургалтын үр дүн

Хичээлийг амжилттай судалж дууссанаар суралцагч дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд:

  • Соёлын үндсэн ойлголт, мөн чанар, бүрэлдэхүүн хэсгийг тайлбарлах
  • Хувь хүний, байгууллагын болон нийгмийн соёлын онцлогийг ялган ойлгох
  • Соёлын үүсэл хөгжил, түүхэн үйл явц, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах
  • Соёлын ялгаа, зөрчилдөөн, харилцан нөлөөллийг бодит жишээн дээр шинжлэх
  • Иргэний оролцоо, ёс зүй, мэргэжлийн болон цахим орчны соёлын ач холбогдлыг үнэлэх
  • Соёл ба эдийн засаг, боловсрол, улс төр, олон улсын харилцааны уялдаа холбоог тайлбарлах
  • Соёлын асуудлаар бие даан судалгаа хийж, дүгнэлт боловсруулах чадвартай болох

Урьдчилсан мэдлэг

Энэхүү хичээл нь бүх мэргэжлийн оюутанд зориулсан бөгөөд тусгай урьдчилсан мэдлэг шаардахгүй. Харин нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь ойлголттой, мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой байх нь суралцах үйл явцад дэмжлэг болно.

Хичээлийн агуулга

1. Соёлын ойлголт, ухагдахуун, мөн чанар, хууль эрх зүй

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

2. Соёлын бүрдэл, үүсэл, ялгаа

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

3. Хувь хүний соёл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

4. Байгууллагын соёл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

5. Нийгмийн соёл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

6. Соёлын түүхэн үйл явц

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

7. Гадаад хэл ба соёл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

8. Удирдагчийн ёс зүй, соёлын мөн чанар

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

9. Соёлын өв ба түүний нөлөөлөл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

10. Соёлын яам, харьцуулалт

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

11. Соёлын байгууллага

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

12. Гадаад харилцаа ба соёл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

13. Соёлын зөрчилдөөн

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

14. Улс төрийн соёл

2 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

15. Цахим орчны соёл

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

16. Соёл ба эдийн засаг

1 дасгал ажил, 1 шалгалт, видео хичээл

17. Мэргэжлийн соёл

2 дасгал ажил, 2 шалгалт, видео хичээл

18. Багийн бие даалт: Сэтгэл зүйч ба соёл (Багшийн шүүмжтэй)

1 дасгал ажил, видео хичээл

19. Оюутны бие даалт: Г. Ануужин - Биеийн хэл (Багшийн шүүмжтэй)

1 дасгал ажил, видео хичээл

ANSWER DICTIONARY