Орчин үеийн нийгэмд компьютер, интернэт, дижитал технологи нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хэрэглээ биш, хүн бүрийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Ажил хэрэг хөтлөх, сургалт судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, цахим үйлчилгээ ашиглах, алсаас хамтран ажиллах зэрэг бүхий л үйл ажиллагаанд мэдээлэл, харилцааны технологийн суурь мэдлэг зайлшгүй шаардлагатай болсон. Гэвч олон хүн компьютерийг хэрэглэж чаддаг мэт боловч бодит хэрэгцээтэй үндсэн мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвар дутмаг байх нь түгээмэл байдаг.
“Мэдээлэл, харилцааны технологи – I” хичээл нь компьютерын хэрэглээний үндсэн ойлголтоос эхлэн өдөр тутмын ажил, суралцах үйл ажиллагаанд хамгийн түгээмэл ашиглагддаг программ хангамж, технологийн хэрэгслүүдийг зөв ашиглах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлээр компьютерыг форматлах, драйвер суулгах, файлыг эмх цэгцтэй хадгалах, зурагнаас текст таних (OCR), фонтын асуудлыг шийдвэрлэх, PDF файлтай ажиллах, QR код үүсгэх, файл шахах, алсаас компьютер удирдах зэрэг практикт өргөн хэрэглэгддэг ур чадваруудыг шат дараатайгаар судална.
Хичээлийн агуулгад багтсан сэдэв бүр бодит хэрэгцээнээс урган гарсан бөгөөд ажил, сургалт, бизнесийн орчинд тогтмол тулгардаг асуудлуудыг бие даан шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. Жишээлбэл:
Энэхүү хичээлийн давуу тал нь зөвхөн онолын мэдлэг өгөхөөс гадна тухайн программ, хэрэгслийг хаанаас татаж авах, хэрхэн суулгах, ямар нөхцөлд ашиглах, түгээмэл алдааг хэрхэн шийдвэрлэх талаар алхам алхмаар тайлбарласан практик сургалт байдгаараа онцлогтой.
Хичээлийг судалснаар оюутан компьютерын хэрэглээний суурь ойлголтыг эзэмшиж, өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай дижитал ур чадварыг хөгжүүлэхээс гадна техник, программтай холбоотой нийтлэг асуудлуудыг бие даан шийдвэрлэх чадвартай болно. Энэ нь цаашдын суралцах үйл ажиллагаа, ажил мэргэжлийн хөгжил, цахим орчинд үр бүтээлтэй ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.