Хичээл заасан багш: Б. Очирбаяр (Ph.D)
Солонгос хэл, TOPIK II - сонсох, 3-6-1 /M.KTNL315/ хичээл нь ТОПИК II шалгалтын сонсох хэсгийн дасгал ажлуудыг амжилттай гүйцэтгэж сурахад чиглэгдэнэ. Энэхүү хичээл нь "ТОПИК II-ийн сонсох "듣기"-д тэнцмээр байна уу? буюу 3-6-1 сурах бичгийг суурь болгон ашиглана.
Хичээлүүд түвшин тогтоох шалгалтын дасгал ажлуудад нэг бүрчлэн задлал хийж, ажиллах арга барил, ур чадваруудыг заах бөгөөд өмнөх тестийн агуулгууд дээр дүн шинжилгээ хийж түүний дагуу боловсруулсан үгсийн сангийн судалгааг танилцуулах болно. Суралцагч 3-6-1 сурах бичгийг ашиглан бүлэг бүрийн дасгал ажлуудыг тухай бүрд хийж өөрийгөө шалгах, хичээлийг анхааралтай үзэх нь энэхүү хичээлийг амжилттай суралцах үндсэн нөхцөл болох бөгөөд ТОПИК шалгалтын 5 болон 6-р түвшинд тэнцэх боломжийг өндөрсгөх юм.
a
Таалагдлаа
Багшдаа энэ их мэдлэгийг харамгүй өгч байгаад баярлалаа цаашдаа улам илүү их үг цээжилж хичээнгүйлэн сурах болно.
Тус хичээлийн үзсэнээр сонсох дасгалыг хийхдээ маш сайтар анхааралтай сонсохоос гадна үгийг баялаг сайтай байх нь нэн чухал юм байна гэдгийг ойлгож авлаа.
багшдаа баярлалаа