Суурьгүй анхан шат, 1-1 - S.KRL103

Суурьгүй анхан шат, 1-1 - S.KRL103

Хичээлийн тухай

Хичээл заах багш: Б. Очирбаяр (Ph.D)

Солонгос хэл сурах үйл явцын хамгийн чухал үе шат бол зөв суурийг тавих явдал юм. Анхан шатанд дүрэм, үгийн сан, дуудлага болон өгүүлбэрийн бүтцийг зөв ойлгож сураагүй тохиолдолд дараагийн түвшний мэдлэгийг эзэмшихэд хүндрэл үүсдэг. Иймээс солонгос хэлний үндсэн ойлголтуудыг шат дараатай, системтэйгээр суралцах нь хэлний чадвараа бат бөх хөгжүүлэх үндэс болдог.

“Солонгос хэлний анхан шат 1-1” хичээл нь “Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу? Анхан шат 1-1” сурах бичигт тулгуурлан боловсруулагдсан бөгөөд хангөль үсгийн бүтэц, эгшиг ба гийгүүлэгч үсэг, үе бүтэх зарчим, дуудлагын онцлог зэрэг солонгос хэлний хамгийн суурь мэдлэгээс эхлэн дүрмийн үндсэн ойлголтуудыг шат дараатайгаар эзэмшүүлэх зорилготой.

Хичээлийн эхний бүлгүүдэд хангыл үсгийн үүсэл хөгжил, эгшиг ба гийгүүлэгч үсэг, хос эгшиг, төгсгөлийн гийгүүлэгч, үе бүтэх тогтолцоо зэрэг дуудлага, бичгийн суурь ойлголтуудыг судална. Дараагийн бүлгүүдэд солонгос хэлний өгүүлбэрийн бүтэц, нөхцөлүүдийн хэрэглээ, нэр үг болон үйл үгийн хувирал, цаг хугацаа илэрхийлэх хэлбэрүүд, асуух ба хүүрнэх өгүүлбэрийн бүтэц зэрэг өдөр тутмын харилцаанд зайлшгүй шаардлагатай дүрмийн мэдлэгийг эзэмшинэ.

Энэхүү хичээлийн онцлог нь дүрмийг зөвхөн цээжлүүлэх бус бодит хэрэглээтэй холбон тайлбарлаж, шинэ үгсийн сан, жишээ өгүүлбэрүүд, урам зориг өгөх мэргэн үгс, хэл сурахад дэмжлэг үзүүлэх аппликэйшн болон цахим хэрэгслүүдийг танилцуулснаараа онцлогтой. Мөн суралцагч бүр дүрмийн мэдлэгээ бодитоор хэрэглэх боломжтой төрөл бүрийн дасгал ажил, зохион бичлэг, шалгалтын даалгавруудыг багтаасан болно.

Түүнчлэн TOPIK-ийн 1–2-р түвшний шалгалтын жишиг тестүүдийг ашигласнаар суралцагч өөрийн мэдлэгийн түвшинг үнэлэх, шалгалтад бэлтгэх боломжтой. Бүлэг бүрийн төгсгөлд багтсан шинэ үгийн болон явцын шалгалтууд нь тухайн сэдвийн мэдлэгийг бататгах, алдаагаа олж засах, суралцах үйл явцыг илүү үр дүнтэй болгоход чиглэнэ.

Сурах бичиг, видео хичээл, дасгал ажил, онлайн толь бичиг, үг болон өгүүлбэр задлан шинжлэх систем, түвшин тогтоох шалгалт зэрэг олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг нэгтгэсэн энэхүү цогц хөтөлбөрийг судалснаар суралцагч солонгос хэлний анхан шатны мэдлэгийг бат бөх эзэмшиж, цаашдын дунд болон ахисан түвшний сургалтад амжилттай суралцах суурь чадвараа бүрдүүлэх болно.

Хичээлийн агуулга

1. 1-р бүлэг, Хангөль үсгийн үүсэл ба эгшиг үсэг

видео хичээл

2. 2-р бүлэг, Гийгүүлэгч үсэг ба шинэ үгс

видео хичээл

3. 3-р бүлэг, Хос эгшгийн ойлголт

1 шалгалт видео хичээл

4. 4-р бүлэг, Төвөнхийн хүчдэлтэй гийгүүлэгч

1 шалгалт видео хичээл

5. 5-р бүлэг, 4 үеэс тогтох үсгийн тогтолцоо, дэвсгэр үсгийн ойлголт

1 шалгалт видео хичээл

6. 6-р бүлэг, Нэрлэхийн тийн ялгал болон одоогийн цагийн явцуу утга илэрхийлэх нөхцөл

1 шалгалт видео хичээл

7. 7-р бүлэг, Эгшиг зохицох ёсоор хувирах нөхцөл ~ 아요3 / 해요

1 шалгалт видео хичээл

8. 8-р бүлэг, ~ 은 / 는 болон ~ 이에요 / 예요 нөхцөлийн тайлбар

2 шалгалт видео хичээл

9. 9-р бүлэг, Солонгос хэлний дүрмийн ерөнхий бүтэц болон ~ [ ҮҮ, ТН ] + 아야3 하다 / 해야 하다 нөхцөлийн тайлбар

1 шалгалт видео хичээл

10. 10-р бүлэг, ~ [ Нэр үг ] + 을 / 를, ~ [ ҮҮ, ТН ] + (으)세요

1 шалгалт видео хичээл

11. 11-р бүлэг, ~ [동사,형용사] +아서3/ 해서, ~ [동사,형용사] + (으)ㄹ 거예요

1 шалгалт видео хичээл

12. 12-р бүлэг, ~ [ Эзэн бие ] + 한테, 에게, 께, ~ [ ҮҮ, ТН ] + 았어요, 었어요, 였어요, 했어요

1 шалгалт видео хичээл

13. 13-р бүлэг, ~ [동사] + (으)라고 하다, ~ [명사] + (이)라고 하다

1 шалгалт видео хичээл

14. 14-р бүлэг, ~ Үгүйсгэлийн хэлбэр, солонгос тоо болон ханз тооны ялгаа

1 шалгалт видео хичээл

15. 15-р бүлэг, ~ Цаг хугацааны илэрхийлэмж болон дүрмийн ойлголт

2 шалгалт видео хичээл

16. Хичээлийн товч танилцуулга

видео хичээл

ANSWER DICTIONARY
Хайх үгээ оруулаад
“Хайх” товчийг дарна уу.